Жил гаруйн өмнө Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг томилоход олон хүн эгдүүцэж байсан ч тэр өнөөдөр ажлаа хэнээс ч дутахгүй хийж байна.
Түүний араас Завхан аймгийн Засаг даргаар ХНХ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаярыг томилсон нь мөн л олныг гайхшируулсан.
Гэхдээ Засгийн газрын дээрх томилгоонууд нүдээ олжээ. Хөгждөггүй, ердөө л байгалийн сайхан нь энд байна гэхээс хэтэрдэггүй байсан аймгуудад ажил урагшилж байна.
Учир нь нутаг орондоо удчихсан төрийн байгууллагын дунд шатны дарга нарын “пээдгэр” зангаас болж аливаа тушаал, шийдвэр хэрэгжихгүй, ажил гацах гол шалтгаануудын нэг болсоор ирснийг шинэ дарга нар халж байгаа аж.
Тэр ч утгаараа орон нутгийн “хурган” дарга нарыг тухгүйдүүлж байгаа бололтой.
Хамгийн сүүлийн жишээ нь Завхан аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Мөнхбат. Мань хүн энэ албыг хашаад долоон жил болж байгаа ч “Замын хүн саатмаар нутаг” гэгддэг Завханы хувьд жуулчдыг татах бус үргээх хэмжээнд хүрээд байгаа.
Тухайлбал, Завхан аймагт байх Улаагчны хар нуур, Мухарт гээд жуулчид хамгийн ихээр очдог газруудад тодорхой үйлчилгээний газар байтугай нийтийн бие засах газар ч байхгүй. Гэтэл яг хариуцаж ажиллах ёстой Б.Мөнхбат нь албан тушаалдаа үлдэхийн тулд Засаг даргатайгаа хэрэлдэхээс өөрийг мэдэхгүй сууна.
Байг гэхэд өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, түүнийхээ үр дүнг ч хэлж, тайлбарлаж чадахгүй байгааг цахим сүлжээн дэх бичлэгүүдээс харж болохоор байна.
Ингээд ч зогсохгүй эрхэм дарга Б.Мөнхбат сүүлийн жилүүдэд цэвэр ус хэрэглэсний төлбөрөө төлөөгүй аймгийнхаа аж ахуйн нэгжүүдийн толгойг илээд явж байсан нь ч ил болж байна.
Байгаль орчны газрын даргын хувьд аж ахуйн нэгжүүдээс цэвэр усны төлбөр авалгүй олон жил болсон нь нэг талаас авлигын асуудал байгаа юм биш үү гэх хардлагыг ч төрүүлэхээр байгааг хуулийнхан ч анхаарах биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.111.68.3
ЗГХЭГ харж уншиж байгаа бол нэг дүгнэлт хиймээр юм ааа
Хариулах103.111.68.3
Хална уу сольно уу дотоод асуудал гэдэг нь зөв шд Худлаа поопроод
Хариулах103.111.68.3
Өнөрбаяр өөрөө ажил хийдэггүй асуудал шийддэггүй утасаа ч авдаггүй нэгэн шүү дээ УИХ гишүүн зүүдлээд л явж бгаа нь үнэн Дотоодоо л яриач олон нийтэд зарлаад байх тийм том асуудал биш шүү дээ
Хариулах