Нарийны гүүрээр наадсан Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан

Moderator
2023/08/09

Баянхонгор аймгийн Засаг Д.Мөнхсайханы “Ихбогд зам” компани өсөн дэвжиж,олон нийтийн зорчдог замууд эвдэрсээр байна.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө аадар борооны улмаас Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын Нарийн гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссан. Үүнээс болж тухайн хэсгийн замыг хааж, иргэд, аж ахуйн нэгжүүд багагүй хохирол амссан.

Тухайн гүүрийг эрхэм Засаг дарга Д.Мөнхсайханы “Ихбогд зам” ХХК барьж, ашиглалтад өгч байсан нь саяхан. Товчхондоо одоо ч хариуцагчаар нь ажиллах хугацаа нь дуусгавар болоогүй тул засвар, арчлалтын ажлыг нь хийж буй.

Нарийн гүүрийг хааснаас болж иргэд бухимдаж байхад аймгийн Засаг даргын хувийн компани болох “Их богд зам” ХХК нь зам засварын ажлын ганц ширхэг олдсон механизмыг нь барьж, жолоодох хүнгүй хэмээн цаг алдаж, арга ядахдаа хүнд даацын авто машины жолооч нарыг гуйж ажиллуулж байхтай таарлаа.

Уг нь Засаг дарга Д.Мөнхсайханы хувьд замын, тэр дундаа орон нутгийнхаа замын бүхий л ажлыг хамдаг нэгэн. Тиймдээ ч жилийн орлого нь хэдэн арван саяар нэмэгдсэн биз.

“Ихбогд зам” оролцсон тендерүүд, тэр дундаа аймгийнхаа замын бүхий л ажлыг авдгаас нь харвал их л туршлагатай мэт. Гэвч хэр чадамжтай компани вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Угтаа бол Д.Мөнхсайхан “Их богд зам” ХХК-ийн захирлаас илүү аймгийн Засаг дарга гэдэг утгаараа олон улсын чанартай авто зам эвдрэл үүсчхээд байхад, түргэн хугацаанд арга хэмжээ авах үүрэгтэй.

Атал хамгийн их уурхайтай, тоног төхөөрөмжтэй ихтэй хэрнээ жолоочгүй ганц техникээр цаг нөхцөөсөн шиг л суусан.

Иргэд тухайн нөхцөл байдлыг цахим орчинд түгээмэгц тухай хэсгийн үүрэн холбооны операторуудын сүлжээг хаачихсан нь бүр ч даапаалсан хэрэг байв.

Д.Мөнхсайхан гүүрийг засч, сэлбэж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээх бус өөрийнхөө албан тушаал, эзэмшигч компанийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд тийн аашилсан болов уу.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.215
    2024/04/03

    аймгийн төвийн ийм жижиг сажиг ажлыг хэн ч ирж хийдэггүй юм за. аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ л хийхээс өөрцгүй байдын.

    Хариулах
  • 202.9.40.215
    2024/04/03

    хуцдаг гарвэ. Энэ замыг Шанхай констракшн гээд хятад компани тавьсын малаа. мэдэхгүй хэвтэж юу ч судлаагүй байжиж амныхаа зоргоор хуцнадаа. харин ч тэр дор нь арга хэмжээ авч түр зам гарган саадыг арилгаж иргэдийг нэвтрүүлж 1 сарын дотор наад угаагдсан гүүрийг чинь засаж яг өмнөх шиг нь болгосон. хэн хаана хохироод бган? гомдол лав ирээгүй захиалагч болон гүйцэтгэгчид. гүүрийн зураг хийсэн компани нь хүртэл газар дээр нь ирж үзээд хийцлэлийн алдаагүй гээд явсын. мал чинь хуцаад байж гэнэ. чам шиг худлаа компьютерийн ард хумсаа нуусан муур шиг нүүрээ нуусан гөлөгнөөс илүү хийсэн бүтээсэн зам гүүр ажилтай хүмүүс шүү бид.

    Хариулах
  • 66.181.161.19
    2023/08/12

    Хужаа нар барьсан гэдгийг Баянхонгорынхон бүгд мэднэ. Харин ч сайн хийсэн сайхан гүүр шүү.

    Хариулах
  • 103.57.95.12
    2023/08/12

    Сайн зам штэй үер усыг яалтөй билээдэ

    Хариулах
  • 66.181.161.167
    2023/08/09

    Zasag darga maani boroo oruulaad zam guuree evdchje yanz ni

    Хариулах
  • 59.153.112.137
    2023/08/09

    Занданшатар ахад нь хэлээчээ

    Хариулах
  • 202.55.188.37
    2023/08/09

    дарга нар идэж уух тендэр будаах л ажил хийдэг шүүдэээдэнд хийж бүтээх сонирхол ёстой ч байхгүй хаана дэл сул юм яавал ашиг олохуу гэж бодохоос ард иргэд гэх сэтгэл түй ч байхгүй шүү иргэдийн хатуу хяналт л эднийг дуртай дургүй хөдөлгөнө

    Хариулах