Үерийн ам, даланг хааж зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн амьдарч байсан айлууд өнөөдөр байгалийн давагдашгүй үзэгдлийн өмнө хохирогч болж байна.
Яг үүнтэй адил ямар нэгэн зөвшөөрөлгүй, эс бөгөөс эхлээд хашаа хатгаж, барилга, байшин барьчхаад дараа нь зөвшөөрөл авдаг байдал хэдэн жилийн нүүрийг үзэж буй.
Ингэхдээ албан тушаалтнуудтай үгсэн тухайн газрын хилийн бүс болон эрх бүхий байгууллагыг нь өөрчилж өөрсдөд өмчлөх, эзэмших эрх үүсгүүлсэн тохиолдол олон.
Тиймээс БОАЖ-ын сайд газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж, замбараагүй олгогдсныг засах зэрэг арга хэмжээ авсан. Энэ хүрээнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд Богдхан ууланд олгогдохоор бэлтгэгдсэн 5594 га газрыг хамгаалалтын бүсэд бүрэн шилжүүлжээ. Мөн зарим амуудын газар олголтыг бүрэн хааж, Горхи-Тэрэлжид 55202 га газрыг хамгаалалтын бүсэд авч, 1000 га газрыг цуцалсан байна.
Хэдий бусдын өмчид халдсан мэт харагдах ч нөгөө талдаа энэ бол төрийн албан тушаалтан нийтийн эрх ашгийн ажиллах ёстой гэдгийн баталгаа. Тэр ч утгаараа уулын амуудыг хашаалж, урт хайсуудыг буулгаж, нийтийн эзэмшилд буцаах ажлаа үргэлжлүүл.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна