Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бага насны хүүхэдтэйгээ усанд осолдож амиа алджээ

Moderator
Өчигдөр 12 цаг 00 минут

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бага насны хүүхэдтэйгээ усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ наймдугар сарын 1-ний өдрийн 23:00 цагийн орчимд Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ. Иймд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 10:36 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.107
    2023/08/08

    Архи бага уу, хар мөртэй хар уснаас хол яв иргэдээ

    Хариулах
  • 202.126.90.107
    2023/08/08

    архма бага уу

    Хариулах
  • 103.242.45.54
    Өчигдөр

    Харамсалтайм АРХИ ....???

    Хариулах
  • 192.82.86.137
    Өчигдөр

    Дэндүү харамсалтай ...гүн эмгэнэл илэрхийлье! Архи ...???

    Хариулах