Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй 2 сургуулийн өргөтгөл, 2 сургуулийн барилга бий.
Тус сургуулиудын барилгын талбай дээр өнөөдөр /2023.08.02/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Э.Батшугар, П.Анужин болон холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, цаашид хэвийн ажиллах боломжоор хурдан хугацаанд ашиглалтад оруулах чухал шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөл, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсоод байсныг шийдвэрлэж, энэ он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар боллоо.
Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.55.188.92
Арай л орой бна гэхдээ яахав хари даа
Хариулах