БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37,000 гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.
Тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 иргэн сайн дураараа нутаг буцсан байна. Тодруулбал "Тайландын 8,645, Вьетнам 3,923, Хятад 2,597, Монгол 826, Казахстан 678, Орос 474, Филиппин 468, Узбекистан 402, бусад улсын 2,414 иргэнийг тус тус албадан нутаг буцаажээ.
Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1,203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны хоёрдугаар хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдээд байна" гэж Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.187.109
уг нь хуулийнх нь дагуу очоод ажиллачихвал асуудал байхгүй байх л даа
Хариулах202.9.40.21
So yvahgui gd yaj amidrah uom.Hichneen shan ulsiin surguuli tugssen injener.teknikch.zur ag.geodiz MUiin heregtei meregjil ezemshsen zaluuchuud mini ajliin bairgui.tanilgui.mun gegui.tsunh barigchid ajliin bairiig n bulaasan bolood hunii nutagt zovj yvaa.Ulsiin zuv bodlogo hezee bielelee oloh uom bol.
Хариулах202.126.90.140
ЗААВАЛ СОЛОНГОС ЯВЖ ШАТАХ АЛБАГҮИ БИЗДЭЭ ЭЛЧИН САИД ЯАМ ГЭЖ ӨНДӨР ЦАЛИН АВСАН ГАЗАР ТАРААД ЗАИЛААД АВСТРАЛИ ШВЁЦАРИ ЯПОН АЖИЛ ХҮЧ ГАРГАХ .АЖИЛАХГҮИ ЗҮГЭЭР ӨНДӨР ЦАЛИН ДАРГА НАРАА БХАА ТАРЦГАА
Хариулах139.5.219.219
Өөрсдөө хар бор ажлыг үзэн яддаг болсон хүмүүс 1960 аад онд ямар байснаа мартсан улс да Үнэхээрих хөгжхөөд ирэхээрээ бүгд цагаан цаасны ажил хийхийг хүсдэг юм байлгүй Тэгэхээр хар бор ажлыг ядуу орны иргэд хийдэг жамтай бололтой
Хариулах66.181.178.233
Рөөх хүн үлдээхгүй буцаах юм бна да
Хариулах