НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС 20 ГАРУЙ БАЙРШИЛД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА

Moderator
2023/07/31

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн.

Тодруулбал наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм байна. -220 мянгат, Хүүхдийн 100, Цирк,

-ШУТСО, Япон элчин, ГХЯ, Баянгол зочид буудал, Улсын Драмын Эрдэмийн Театр орчим, 

-Төв шуудан, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв,

-УДДТ-37, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг,

-ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид, 21-р сургууль орчим,

-Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ шигтгээн, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчийн дулааны шугамд засвар хийхээр төлөвлөжээ.

Засвар хийгдэж буй байршлуудад 14 хоногийн турш халуун ус хязгаарланa гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс мэдээллээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.244
    22 цагийн өмнө

    13 н 6 хороо хэзээ халуун ус ирэх вэ

    Хариулах
  • 103.57.95.98
    Өчигдөр

    Яг 14 хоногтоо ирдэггүйл юм бнлнэшдээ

    Хариулах
  • 192.82.91.235
    Өчигдөр

    3,4 r horoolol hezee irehiin bol?

    Хариулах
    • 202.9.46.179
      Өчигдөр

      4nd

  • 122.201.22.45
    Өчигдөр

    яг багтааж ажиллаарай тоолуургүй айлууд хэрэглээгүй халуун усны мөнгө төлдөг

    Хариулах
  • 202.9.40.119
    2023/07/31

    Яг 14 хоногтоо багтааж ажиллаарай

    Хариулах