30 настай залуу Чулуутын хавцалд хөл алдаж, нас барлаа

Moderator
2023/07/28

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км, Тариат сумаас зүүн зүгт 40 км/-т Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/ нь “Чулуут” хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 23:05 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.28-ны өдрийн 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.89
    2023/07/30

    Buur heleed baihad zoruudleed baidag humuust sanuulga bolgoh heregtei ene casiig. Ayultai shu hol baigaarai geed bhad ikh l mundag zorigtoi bh geed l hendee gaikhuulah geed bgaa ni medegdehui suguud zondoo sda. Gadaadaas irsen iimerkhuu juulchid gadaadad olon jil bolson mongolchuud yalanguya ingeh geed bdag sda nar.

    Хариулах
  • 202.126.88.193
    2023/07/28

    Яана даа. Хайран залуучууд минээ. Болгоомжтой байгаач ээ. Эх орон чинь эрчүүдээрээ, хөвгүүдээрээ дутдаг юм. Эжийгээнхээ нулимсыг гоожуулж элгийг нь бүү эмтлээч ээ

    Хариулах