ЦЕГ: БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН НУТАГТ ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭНЭЭС 3,88 ГРАММ АЛТЫГ ХУРААН АВЛАА

Moderator
2023/07/27

Экологийн цагдаагийн албанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул голын сав газарт хяналт, шалгалтыг зохион байгуулахад Төв аймгийн Заамар сумын харъяат А.А нь тус нутаг дэвсгэрт экскаватор 2, хово маркийн ачааны автомашин 2, алт угаах төхөөрөмж 1, ковш (түрэгч техник) 1, дизель цахилгаан үүсгүүр 2, ус шахагч носос 2, нийт 10 техник хэрэгслийг ашиглан, Бүрэгхангай сумын Дэрстэй баг Туул голын сав газарт голоос 50 метр орчим газарт 8 метр гүн 40х50 метр орчим ухаш нүх үүсгэж зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашиглаж байсан техник хэрэгсэл, алт угаах төхөөрөмжид үзлэг, 3.88 грамм шар өнгийн металл буюу алтыг хураан авсан байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.90
    2023/07/28

    Зөв ш дээ

    Хариулах
  • 66.181.161.222
    2023/07/27

    Мөн гайхуулваа төрд байгаа хулгайчуудаа бариачээ

    Хариулах
  • 66.181.161.181
    2023/07/27

    yasan ih yum huraagaa wee nvvrsnii hulgaichidaa jidvv nohdiinhoo yumiig huraagaach

    Хариулах
    • 103.140.10.196
      2023/07/27

      Тийшд