Өөрөөр сэтгэе, Монголчууд аа

Moderator
2023/07/27

БНСУ-ын 29 настай контент бүтээгч, Plus size модель Ssun Biki өөрийн багийн хамт Монголд аялж байна. Амтай хүн бүхэн тэдний тухай цуурч, сошиал ч хэд хоног гоо бүсгүйчүүдээр амьсгалав. Тэд хөдөө, орон нутгийн аяллаа дуусгаад одоо нийслэлд байгаа.
Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүс тэднийг хүлээн авч уулзсан байна. Ингэхдээ БНСУ-д алдартай, салбар бүрийн инфлүүнсерийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Гэвч сайдын энэ үйлдэл иргэдийн дургүйцлийг хүргээд амжлаа. Олон нийтийн зүгээс зүгээр л нэг жуулчдыг сайд нь хүлээн авч уулзаж, улсын аялал жуулчлалын бодлого ярилцана гэдэг нь өөрсдийгөө доромжилсон хэрэг хэмээн олон нийт үзэж, сошиалд шуугьж байна. Гэхдээ шүүмжлэхээ урьтал болгох юун.
Угтаа бол Монгол Улс 1 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. Тэр дундаа Өмнөд Солонгосоос 150 мянган жуулчин хүлээж авах тооцоолол гарсан. Хэдийгээр бид энэ тоонд хүрч амжаагүй байгаа ч тухайн улсын алдартнууд манай улсыг зорьж байгаа нь нэг амжилт юм. Plus size модель Ssun Biki өөрийн багийн аяллын тухай 3 цуврал нэвтрүүлэг Солонгост гарна. Үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон руу аялах хүсэл төрүүлэх боломжтой гэж моделиуд ч ярьж байсан. Монголчууд бид хэзээ байтлаа зочин гийчнийг буруу харж угтаж байлаа. Зориод ирсэн алдартай жуулчдад сайхан сэтгэгдэл төрүүлэх нь манай улсын аялал жуулчлалын хэтэд ч тустай биз ээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.242
    2023/07/30

    Eh orond mini ayalaad manaihiig olnii sonort hurgeed sain ohiduud bn Dahin ireerei

    Хариулах
  • 202.9.46.16
    2023/07/29

    тэнэг сайдууд яасан олон юм

    Хариулах
  • 202.55.188.84
    2023/07/28

    hhhh solongos doo od bish garuud mongold ireed od bolchhiin bn l daa argaguil manaih uls bish tosgon tosgon

    Хариулах
  • 43.242.243.169
    2023/07/28

    za huts oo

    Хариулах
  • 59.153.112.144
    2023/07/28

    Яг таарсан бүдүүн алиалагч xd

    Хариулах
  • 192.82.92.42
    2023/07/27

    Жуулчдыг буруутгасангуй, Терийн сайдын талаар шуугих нь зев!

    Хариулах
  • 103.229.120.163
    2023/07/27

    tulburtei medee, tulburtei comment bichegsed

    Хариулах
  • 107.123.17.67
    2023/07/27

    Ataarhaad bhgui yu daa gainuud

    Хариулах
  • 202.55.188.118
    2023/07/27

    Ataarhsan buduun orkuud l gonshignoj bgaa. Bi bol bayartai bgaa

    Хариулах