Голын эрэг дагуу буюу үерийн эрсдэлтэй бүсэд 3227 айл өрх суурьшиж байгаа тоон мэдээлэл байна. Эдгээр айл өрх одоогоор хамгийн аюултай нөхцөлд байгаагаас гадна зарим нэгийнх нь гэр сууц үерт аль хэдийнэ урссан байх ч магадлалтай.
Үерийн эрсдэлтэй бүсэд газар олгох нь хориотой. Гэвч иргэд дур мэдэн үерийн аман дээр бууж, шууд л хашаагаа хатгадаг. Газрын албанаас иргэдэд тухайн эрсдэлтэй бүсэд газар олгохгүй гэж сануулдаг ч иргэд энэ тайлбар, сануулгыг хүлээн авдаггүй. Зарим айл өрх нь гэрчилгээ ч үгүй оршин суусаар л... Гэвч яг үер болж, гэр орон нь урсахын наах нь газрын албаныхныг харааж, зүхэн Онцгой албаныхныг хурдан шуурхай ажиллахыг шаарддаг. Авлига хахуулиар голын эрэг дагуу том том барилга барьсан газрууд үерт өртсөн ч мөнгөтэй учир босоод ирнэ гэх. Гэвч гэр, байшингаас өөр эд хөрөнгөгүй хүн байгаагаа үерт урсгачихвал яах билээ. Бүр цаашлаад амь насаа ч алдах эрсдэлтэй шүү дээ. Бид хэзээ аминдаа хайртай болох вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна