Авлигын аалзны тор хэмээн нэрлэгдсэн МАН-ын хатуу самар, сайд асан Т.Бадамжунайг шүүхээс наадмын өмнө сулласан нь хачирхалтай. Уг нь эрх мэдэл бүхий хүмүүсийг сулласан тухай мэдээлэл гардаг ч энэ удаа гарсангүй. Харин түүнийг суллагдсаныг улстөрийн хүрээнийхэн бүгд мэдсэн ч шүүхтэйгээ хамтдаа хав дарчихсан. Тиймээс л МАН-ын хамгийн үнэтэй хөзөр гэгдэх Т.Бадамжунайгийн авлига, хээл хахуулийн хэрэг цаашид хэрхэн яаж шийдэгдэх эсэх нь бараг л тодорхой болчихсон гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл, шүүх түүнийг ямар ч гэм зэмгүй байсан хэмээж ялаас мултална гэсэн үг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан авчирч байсан.
Түүнийг Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорьж байсан.
Тэгвэл Т. Бадамжунайг энэ сарын 09-ний өдөр сулласан байна. Уг нь прокурорын байгууллагаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч шүүх ийнхүү сулласан байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна