3 сая гаруйхан хүн амтай Монгол улс жилд зөвхөн зам тээврийн ослоор 500 гаруй иргэнээ алдана гэдэг маш том гарз, хохирол. Ялангуяа аялал зугаалганы үе буюу 7,8 дугаар сард зам тээврийн осол нэмэгддэг нь бичигдээгүй хууль болсон гэлтэй. Үнэн хэрэгтээ бид нэг зам дээр л зорчиж буй. Тэр замаараа дүрмийн дагуу, соёлтой зорчвол нэг ч гэсэн хүний эрдэнэт амь эрсдэлд орохгүй. Үүнийг жолооч бүр ухамсарлаж, бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Хэрвээ та анзаарсан бол орон нутгийн зам руу зорчиход олон дараалсан тоо байгаа. Тэрхүү тоо юуг өгүүлнэ вэ. Хурд, километрийг зааж байна гэж үү. Төгсгөл хүртэл нь анхаарч харвал зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн тоо юм. Энэхүү тоог нэгээр нэмэхгүй байхын тулд жолооч та орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих нь хамгаас чухал.
Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах зорилгоор “Яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аянуудыг зохион байгуулж, хэрэгжүүлсэн. Гэвч иргэдийн ухамсаргүй, соёлгүй үйлдлээс болж зам тээврийн осол гарсаар байна. 2020 онд 430, 2021 онд 383, 2022 онд 539 хүн зам дээр амь насаа алдсан харамсалтай тоо бий. Энэ жилийн тухайд “Нэг зам-Нэг соёл” аяныг хэрэгжүүлж байна. Хурд хэтрүүлэхгүй байх, гэрлээ шилжүүлэх, гүйцэд түрүүлэх гэж байгаа бол дохиогоо өгч, эсрэг урсгалаас машин ирж байгаа эсэхийг сайн шалгах, автоашины бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг нь үнэндээ наад захын соёл юм. Хүн бүр л энэ соёлыг мөрдөхөд хэн нэгэн хайртай хүмүүстэйгээ эрүүл, эсэн мэнд аялж, зугаалах боломж бүрдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна