Улаагчны хар нуур БЦГ-ын отоглох цэг орчмоос 500 кг нойлын цаасны хаягдал түүжээ

Moderator
2023/07/20

Хяргас нуур- Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэжээ. 

Иргэд та бүхэнд аялж зугаалахдаа байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээллээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.66.30
    2023/07/20

    улаагчийн хар нууранд зорчих асуудлыг 2 жилээр зогсоож түр хаагаач тэгж байж байгаль өөрөө түр сэргэнэ

    Хариулах