ХОЁР АЙЛЫН ГЭР ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Moderator
2023/07/20

Хоёр айлын гэр шатаж, 48 настай эрэгтэй Д нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 00:05 цагт ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, иргэн Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Мөн иргэн Г /74 настай, эмэгтэй/-ын 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ 103-ийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна