Дөлгөөн нуурын зүүн талын замыг хааж, засвар хийнэ

Moderator
2023/07/19

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу долоодугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг иргэдэд анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна