Нийслэл дэх үерийн далангуудын насжилтын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяагаас тодрууллаа. Тэрбээр:
-Манай байгууллага нь Улаанбаатар хотын үерийн барилга, байгууламжийн засвар, шинэчлэл, үйлчилгээ, арчилгааг хариуцдаг. 2020 оноос хойш Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 25 байршил, үерийн барилга, байгууламжийн гурван байршилд засвар, шинэчлэл хийсэн. Жил бүр цаашид барьж, байгуулах шаардлагатай үерийн барилга, байгууламжийн тооцоо, төлөвлөгөөг гаргадаг.
Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан бий. Үүний 80 орчим хувийнх нь насжилт хэтэрсэн. Сэлбэ голын үерийн даланг гар аргаар хийсэн, 50 жилийн насжилттай. Харин Туул голынх 56 жилийн насжилттай. Дунд гол орчимд “Эко констракшн” ХХК 2012 онд барилга барьснаар голын голдирлыг нарийсгасан учраас түшиц ханаар далан хийсэн бөгөөд энэ нь 11 жилийн насжилттай. Иймд нийслэлийн хэмжээнд үерийн барилга, байгууламжийг нэмж барих шаардлагатай байна. Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай гэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна