Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тодруулбал, тэрбээр ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна.
Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэжээ.
ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Н.Мандуул цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан байна.
ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 17-НД ТҮҮНИЙГ ШИНЭ ҮҮРЭГТ АЖИЛД НЬ ТОМИЛЖ БАЙВ
Засгийн газрын тавдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилсон. Тэрбээр дөрөвдүгээр сард хуучин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.
Боловсролын байдал:
Ажилласан байдал:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
192.82.70.58
Ажлаа голсон хэрэг үү
Хариулах174.29.55.73
Залуу хунийг иймэрхуу маягаар хавчиж, авилгажсан хегшчуул дарга гэж хичнээн жил суух вэ
Хариулах192.82.75.212
Харин хөгцөрч илжирсэн хөгшин новшнуудыг зайлуулах юмсан.сайхан боловсролтой залуусыг эрч хүч.хүсэл мөрөөдлийг нь мохоогоод ажил хийлгэхгүй юм.муу ёрын хар нүглүүд эрх мэдэл атгасан бхад энэ улс хөгжихгүй бгаам
66.181.161.113
Үнийн өсөлтийг зогсоож чадахгүй бну
Хариулах