Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн Улаанбаатар хотын орлогод нийцсэн “Ногоон орон сууц төсөл” өнөөдрөөс эхлэн хэрэгжиж, шав тавих ёслол /2023.07.04/ боллоо.
Тус төслийн бэлтгэл ажлыг хангаж 2019 оноос эхлэн Баянхошуу дэд төвийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр шинэ орон сууцны хороолол барихад инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хангагдсан юм. Энэхүү төсөл нь олон улсын стандартад нийцсэн 110 айлын 4 блок орон сууц 1,6 га талбайд баригдах бөгөөд нарны цахилгаан үүсгүүр, ногоон байгууламж, хүлэмжтэй байхаар төлөвлөгдөн баригдаж эхэллээ.
Баянхошуу дэд төвийн хүрээнд нийт 5,6 га талбайн газар чөлөөлөлтийн ажил дууссан бөгөөд тус талбайд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлэх юм.
НОГООН ОРОН СУУЦ-ны онцлог нь эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүчний шийдэл, ухаалаг удирдлагын систем, усны хэмнэлтийн шийдэл, саарал усны ашиглалттай, иргэдийн оролцоонд суурилсан хог хаягдлын менежмент, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлт, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэтчилэн иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлсэн байхаар төлөвлөгдөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.40.41
Тэр олон хохирсон айлуудыг хараад үнэхээр сэтгэл өвдөөд юу ч хийж чадахгүй
Хариулах202.9.40.41
Манайх л гэхэд дахин төлөвлөлтийг дэмжиж хашаа байшингаа зараад БАГАНАТ ӨРГӨӨ ххк ийн туслан гүйцэтгэгч МӨНГӨН САРАН ХАС ххк-д захиалага өгөөд орон гэргүй айлаар хүүхдүүдээ дагуулаад хөөгдөөд нийтийн байрнд явж бна. Үнэхээр 1 тоотоо олон айлд зарсныг мэдээгүйгээс болж сэтгэл санаа амрал эд хөрөнгө гд хэл ч үг алга даа шүүх цагдаа нь хөдөлж өгөхгүй ямарч удаан юм
Хариулах202.9.40.41
худлаа иргэдийг олноор нь хохироосон дахин төлөвлөлт төсөл нэртэй төсөвөөс хэдэн тэр бумаар нь нийлж гудрах гэсэн новшнууд . 5000 айлын төсөл авсан Баганат өргөө ххк түүний шалгаруулж авсан туслан гүйцэтгэгч МӨНГӨН САРАН ХАС ххк мөн ГЕОКАНОН ххк иргэдийг зүгээр л луйвардаж 1тоотыг 2 3 4 хүнд давхар зарж луйвар хийж байна. Цагдаа хүчин нь дуудаад ирдгүй нөгөөхийг нь хайгаад олдгүй шүүх цагдаа нь ажилдгүй
Хариулах