“Да хүрээ” захад КИОСК машин дутмаг байна

Moderator
2023/07/03


Түм түжигнэж бум бужигнасан газрын нэг бол “Да хүрээ” буюу техникийн зах. Энэ зах  ойрын өдрүүдэд ёстой л гишгэх газаргүй болтлоо машин хүн хоёроор хахсан байв.

Монголчууд л болсон хойно цагаан сар наадмаараа юу байдгаа барж гөвөхөөс  наахнуур баярладаг уламжлалтай болсоор удаж.

Нэг талд нь наадмаас өмнө хөл залгах, хөдөө гадаа явах унаа унаш авчихсан гэсэн иргэд. Нөгөө талд нь иргэдийн эрэлт дээр нь дөрөөлж хэд гурван цаас ахиухан олохоор чичирч буй наймаачид.

Гэхдээ үүгээр эдгээр хоёр талыг хэнийг нь ч буруутгах гэсэнгүй.

Харин ийм олон  мянган хүн, олон зуун авто машин  өдөртөө өчнөөн орж гарч, тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэсэн Банк бус санхүүгийн байгууллагууд  шамбааралдаж байна. Гэтэл тэнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол дансы хуулга авах КИОСК машин.

Гэтэл захын хэмжээнд 4-6 ширхэг байдаг бөгөөд дөнгөж 2 нь л ажиллаж  байх жишээтэй.

Тэгвэл манай банкны салбарынхан энэ КИОСК машинаа олшруулж бас яагаад болохгүй гэж... гэх асуулт хариулт  нэхэж буй юм.

Хотын төвөөр буюу хүмүүс нэг их орж гардаггүй газарт КИОСК машиныг хэд хэдээр нь тавьсан байдаг атлаа хүн багширсан газарт яагаад олон түмнийг чирэгдүүлэхгүйгээр үйлчилж болохгүй гэж...

Тэнд орж буй машин бүрээс 2000 төгрөг хурааж, бие засах газар нь хаана ч байхгүй үнэтэй буюу 300 төгрөгөөр  үйлчилж байх жишээтэй.

Товчхондоо бол хүний төлөө ажиллаж чадахгүй байгаа “Да хүрээ” захыг хотоос гадагш гаргах нь оновчтой шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.75
    2023/07/05

    Зуун айлын зах даа хүрээ зах хоёрыг хотоос гарга

    Хариулах