Хөвсгөл нуураас гаргасан 11 тонн жинтэй гинжит трактор 390 литр шатахуунтай байжээ

Moderator
2023/07/03

Энэ сарын 1-ний өдөр Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан татан гаргажээ.

"Уг трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материалыг шавхаж, нуурын бохирдлыг буурууллаа. 2023 онд тогтоогдоод буй чиргүүлтэй ЗИЛ-130 машин, завь зэрэг техникийг татан гаргана" хэмээн БОАЖЯ мэдээлжээ.

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нуурын эх Ханх сумын нутгаас үе шаттай зохион байгуулж эхлээд буй.

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн 309 тонн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг  2021 онд гаргаж байжээ


Эх сурвалж: БОАЖЯ





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.19.190
    2023/07/03

    Одоо хулгайч нарт олзлуулчихгүйхэн шиг угааж, будау сэргээгээд үззмэр болгох хэрэгтэй. Нууранд хэдийн хугацаанд байсан талаар танилцуулга пайз хийгээд тавих хэрэгтэй. Үргэлжлүүлээд нэлээд олон автомашинууд гаргана шүү дээ. Хөвсгөлчүүд анхааралдаа авна биз.

    Хариулах