Манай улс 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр АН-2 агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг хийж эхэлсэн нь өнөөгийн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн түүхийн эхлэл гэж үздэг бөгөөд МИАТ компани 2008 он хүртэл орон нутгийн нислэг үйлдсэн.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна.
2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болж, өнөөдөр 15 жилийн дараа дахин нисэх гэж байна. МИАТ компани ийнхүү орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор гадаад орны аялал жуулчлалын гол бүс нутгууд руу тав тухтай, түргэн шуурхай аялах боломжтой болж байна.
МИАТ компани 15 жилийн дараа дахин эхлүүлж байгаа орон нутгийн нислэгт зориулан ӨАБНУ-ын СЕМ AIR компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсээр авч байгаа бөгөөд МИАТ компани CRJ-200 агаарын хөлгийг анх удаагаа нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа
"Тус компани 15 жилийн дараа орон нутгийн хуваарьт нислэгээ эхлүүлж буй. Нийт есөн чиглэлийн нислэгийн хуваарь төлөвлөсөн. Мөн Засгийн газраас иргэний нисэх тээврийн олон улсын статустай буюу Ховд, Мөрөн, Чойбалсан, Алтай, Даланзадгадын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах байх гэсэн хүлээлттэй байгаа" гэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна