Гоо сайхны эмнэлгүүдэд хэн хариуцлага тооцох вэ...???

Moderator
2023/06/30


Мэргэжлийн бус эмч нартай гоо сайхны эмнэлгүүд Монголд цэцэгдэж байна. Ингэж хэлхийн учир нь бусдын эд эрхтэн, эрүүл мэндээр тоглосоор буйд юм. Сүүлийн хэд хоног маш олон хүн хохирч эхнээсээ хараагүй болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмсээр байна.  

Тухайлбал улсдаа нэр хүндтэйд тооцогдог олон үйлчлүүлэгчтэй “Синдерелла” гоо сайхны эмнэлэг эрүүл саруул эмэгтэйд нүүрний филер тарилга хийснээс нэг нүд нь хараагүй болж өдгөө хуулийн байгууллагаар явж байна.  

Мөн хэдэн зуун сая төгрөгөөр өндөр үнэтэй гоо сайханы хагалгаа хийдэг “Төгс ялгуун”, “Гоёл клиник” эмнэлгүүд гоё болгож өгнө хэмээн бусдын эрүүл мэндийг олон жил хохироож байгаа тухай хохирогчид хэвлэлд ярилцлага өгөхдөө баримттайгаар өгүүлсэн байдаг.

Өдгөө хохирогч болсон бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд ороод хохирсон тухайгаа дээрх эмнэлгийн удирдлагуудад мэдэгдэхэд “Та нар төлбөрөө буцааж ав. Наад хагалгаа чинь эдгэх хугацаа байдаг” гэж хэлж өдөр хоногийг аргацаан өнгөрөөсөн байдаг. Гэтэл тэр мээгтэй эрүүл мэнд тэр хэрээр хохирч өвчин нь ужгирч байгааг эмч  нар маш сайн мэднэ.

Тэгвэл тэдэнд хэн, ямар байгууллагаас хариуцлага тооцох юм бэ гэж асуумаар байна.

Товчхон өгүүлэхэд  мэргэжлийн бус хүмүүс гоо сайхны эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж, мөнгөний төлөө бусдын эд эрхтэн, эрүүл мэндийг өвчлүүлж, бие мах боди, сэтгэл санаанд нь ноцтой хор хохирол учруулсаар байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.40
    Өчигдөр

    Зүгээр л дотрын эмч хүн арьс гоо засал хийж бгаа. Хүний лицензийг түррэслээд авчихдаг. Энэ ёстой эмгэнэл. Бичиг баримтыг маш сайн тулгаж шалгах хэрэгтэй. Хүний бичиг баримтыг түрээсэлдгийг нь болиул.

    Хариулах