Сүр дуулиантай “жүжиг”-ийн сүүлчийн агуулга буюу турхиралт

Moderator
2023/06/28

Хүүхдүүдэд болохоор хатуурхаж “22 хүүхдийн хэрэг”  гээд сүр дуулиан болж бүгдийг нь хорьж, яллаж байсныг нийгэм мартаагүй. СХД-ийн гэх тодотголтой эл хэрэгт пүүзээ дээрэмдүүлсэн хүүхдэд пүүзийг нь дээрэмдсэн хүүхэдтэй ижил ял ногдуулж олны уур унтууцлыг хүргэж байж билээ. Гэтэл тэд нар нь бие биенийгээ танихгүй, нэг хэсэг нь хүчингийн хэрэг, дээрэм хийсэн насанд хүрээгүй хүүхдүүд байсан бөгөөд пүүзээ дээрэмдүүлсэн хүү амьдралдаа хар толбо той болсон байдаг.  

Тэгвэл Монгол анх удаа хамгийн олон холбогдогч, оролцогчтой,  олон хоног үргэлжилсэн шүүх хурал “22 хүүхдийн хэрэг”-ийн шилийг дарж манай улсад анх удаа болж, шийдвэрээ гаргасан нь шүүмжлэл дагуулж эхэллээ.

Анхнаасаа улс төрийн “захиалгатай”  эхэлсэн гэх эл хэрэг гэхдээ бага ч болов үр дүнтэй болсныг бас үгүйсгэх аргагүй. Энэ шүүх хурлын ачаар улсын сан хөмрөг 1 мм-ээр ч болов зузаарч буй ч биз.

Нийт 47 хоног үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр гэхдээ улстөрчдөд ээлтэй АА-үүдэд халгаатай болсон гэдгийг захын хүн хэлж байна.  

Хуулийн 4 этгээд, 80 хүн холбогдсон энэ хэргээс 32 хүнийг нь гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцсон нь олны гайхширлыг төрүүлж шүүх байгууллагын нэр хүндийг ч бас сэгсэрч орхисон гэхэд болно.

Товчхондоо бол шүүхийн шийдвэр ААН-үүд буюу бага дунд орлоготой нөхдүүдэд үйлчилж улстөрчдийг илээд гаргасан гэсэн үг.

Энэ нь нөгөө талаараа шинийг санаачилж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй ААН-үүдийг гомдоож цөхрөхөд хүргэж, нөгөөтэйгүүр улстөрчид, нэр нөлөө бүхий нөхдийг дараагийн  ажиллагаа руу  “Сүр дуулиантай эхэлсэн эл жүжиг нээж өгч буюу турхирсанд булт олон бухимдаж байна.

“Тэгээд ч хулгайч хүн хэнийг ч хайрладаггүй, хуруу нь дандаа хөдөлж байдаг тул  дараагийн оыъектоо товлочихсон яваа нь ч тодорхой л доо” гэж байна, цаана чинь.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна