Энэ талаарЦЕГ Хэвлэл мэдээллийн төвийн дарга Хурандаа Б.Батзориг "2016 оны зургадугаар сарын 16-ны өдөр сүм хийдэд шавилан суудаг дотуур байрны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий гурван хүүхэд, тухайн асуудалд холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэдтэй холбогдох асуудлыг шалгаж эхэлсэн. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох саналыг Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулснаар тус газраас хэргийн харьяаллыг Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Шүүх шинжилгээний газраас хохирогч гэх нэр бүхий гурван хүүхдийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлнэ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэрэгт холбогдож байгаа гэх ДОЛООН хүүхдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулсан"гэлээ.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр гурван хүүхдийн нэг нь хуучин сорвижилттой, нэгээс гурав хоногийн өмнө үүссэн байж болзошгүй урагдалттай гэх шүүх шинжилгээний хариу гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна