“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Moderator
2023/06/27

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс зургадугаар сарын 19-23-нд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй ажээ.

Түүнчлэн эрүүгийн 819 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 762 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргээс  дурдвал:

- “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан “Ж” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авсан, улмаар гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан байж болзошгүй, өндөр үнэтэй үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдийг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх.

- Тус газрын удирдах албан тушаалтнаар ажилладаг “Г” нь өндөр үнэтэй орон сууц, автомашин зэрэг эд хөрөнгүүдийг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх;

- “П” нь “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.144
    2023/06/28

    төмөр замын эмнэлгиин дарга эркегуль гэж даам гарсан алдарт нүүрсчин казакын эхнэрииг шалгавал удирдахын удирдлагууд орос монголгүй нурна даа

    Хариулах
  • 202.9.40.250
    2023/06/27

    Meregjiliin ymarch baiguullagt mergejliin bus MAN taviuluud ochij eersdee bayjih.Songuulid munge hh daalgavartai bh.UBTZ ymar shan.ajilch.meregjil iin hamt blaa.Haluun huiten.bolzoshgui avaar osold .dauphin shuurhai.chanariin deed tuvshind ajilaa hdg hamt olon blaa.Odoo terbumaar n buleglej idsen.tom ah nar n hamgaalsan.zundee osol.zurchil garch bhd Herlen gedeg hun tag.garch irj medeelel ch egehgui.Orostoi heltseer hhed Herlen bsan uu.Hytadad neg ochson haragdsan.Meregjilii n bus hun uo ch chadahgui huniig ES hucheer tomilj bga shuu.Puntsagiig mun ES tomilson.Tiim sain naiz nuhed uom bol hajuudaa .ger orondoo avaad tejeej yv.Bitgii ulsiin ajild tomilj ajil.hamt olon.tsalin.hangamj bugdiig nuraaj bai.Hurdan zailuul.

    Хариулах