“Моннис групп” нисэхийн салбарт тэсрэлт хийж чадлаа

Moderator
2023/06/23

Парис хотноо Моннис Групп, Аэро Монголиа ХХК-ийн төлөөллүүд

“Paris Air Show 2023”-т оролцож байна. 
54 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд Монголын томоохон компаниас гадна Европын Холбооны томоохон үйлдвэрлэгч болох Airbus компанитай Иргэний агаарын тээврийн зориулалтын “Airbus A220” загварын агаарын хөлөг 2 ширхэг, Аялал жуулчлал, ерөнхий зориулалтын “Airbus H145” загварын нисдэг тэрэг 1 ширхэгийг захиалах тохиролцоонд хүрчээ. 
Дээрх  захиалгууд хэрэгжсэнээр Монгол Улс шинэ үеийн “Airbus” агаарын хөлгүүдээр гадаад дотоодын зорчигч нартаа нислэгийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. 
Моннис группын Аэро Монголиа компани нь 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй анхны  хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компани бөгөөд нислэгийн үйл ажиллагаандаа “Airbus “ болон “Embraer” компанийн агаарын хөлгүүдийг ашигладагаараа бусад авиа компаниудаас ялгаатай. Ямартай Монголдоо тэргүүлэгч авиа компанийн тоонд зүй ёсоор бичигддэг “Аэро Монголиа” ХХК ийнхүү агаарын тээвэрт 
 Иргэний агаарын тээврийн зориулалттай “Airbus A220” загварын агаарын хөлөг болон аялал жуулчлалын  зориулалттай “Airbus H145” загварын нисдэг тэргийг оруулж ирснээр Монголын авиа компаниудын салбарт тэсрэлт хийж чадлаа.


“Моннис групп” нисэхийн салбарт тэсрэлт хийж чадлаа
“Моннис групп” нисэхийн салбарт тэсрэлт хийж чадлаа
“Моннис групп” нисэхийн салбарт тэсрэлт хийж чадлаа
“Моннис групп” нисэхийн салбарт тэсрэлт хийж чадлаа

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.47
    2023/06/24

    Amjilt

    Хариулах
  • 66.181.161.179
    2023/06/23

    Хэн хаанаас захиалси зда юу ч ойлгосонгүй

    Хариулах