Тэр хэвшмэл ойлголтоосоо салж гадаадын банкуудыг урин дуудах нь

Moderator
2023/06/22

Сүүлийн үед “Банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд  гадаадын банкийг оруулж ирвэл манай улсад байгаа мөнгөний хэмжээ  нэмэгдэнэ.

Мэдээж нийлүүлэлт нэмэгдэхээр хүү буурна... Бид одоогийн банкуудтайгаа  30 жил явж байна. Хүү нь өндөр, мөнгөний хэмжээ нь хязгаартай. Банк санхүүгийн салбарын либералчлалыг хүчтэй хийх хэрэгтэй. Бид гуйж гувшаад ч болов гадаадынхныг  оруулж ирж банкны салбарт хөрөнгө оруулалт татах нь чухал. Энэ ажлыг төв банк хийх ёстой. Банкны салбарт өрсөлдөөн нэмэгдвэл зээлийн хүү бууж, олдоц нэмэгдэнэ...” хэмээн ярих болсон нөхөр бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ярих болов. Тэр сүүлийн үед энэ тухай л ярьж байгаа.  

Тэгвэл тэрбээр өөрөөсөө эхлээд өөрчлөгдөж, хөгжиж байгаа бололтой.  Арга ч үгүй юм Эдийн засгийг хөгжүүлэх сайд юм чинь өөрөөсөө эхлээд хэвшмэл бодлоосоо салах хэрэгтэй.

Юм өөрчлөгдөнө, тэр тусмаа хүн өөрчлөгдөнө гэдэг сайхан л даа. Гэхдээ тэр “Банкны салбарын хөгжлийг  дөнгөж одоо муулж байхаар  аль эрт бүр 10-аад жилийн тэртээгээс  зоригтой дуугарч хийх байсан юм.

Магадгүй 10 жилийн өмнө  тэр хүчгүй нэгэн бүр шулуухан хэлбэл хэн ч биш байсан учраас  ХҮЛЭЭТЭЙ байсан ч байж мэдэх юм.

Товчхондоо бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын дээр дурдсан ярианаас харахад гадаадын банкуудыг урин дуудаж, ард түмний болоод улс орны амьдралыг  өөрчилж, өөд нь татах нь гэх өнгө аяс цухалзаж эхэллээ. Тиймээс булт олонд хүлээлт үүслээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.10
    2023/06/23

    dotoodiin bank gej zarim bank ni gadnii horongo oruulalttai maniahiig shulj bna. khan bank japan zahiraltai

    Хариулах
  • 103.57.94.81
    2023/06/22

    ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ДАРУЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • 39.144.59.56
    2023/06/22

    Гадаадын банк оруулж ирэх нь зөв. Бид дотоодын хэдэн арилжааны банкинд 30 жил шулуулж ирсэн дээ.

    Хариулах
  • 202.179.21.220
    2023/06/22

    Зөв.

    Хариулах
  • 43.242.243.170
    2023/06/22

    Гадны БАНК орууж ирэх нь зөвшүү

    Хариулах