Тэрбум мод” хөдөлгөөн өрнөж буй энэ үед толгойтой бүхэн мод тарьж байгаа нь сайшаалтай ч хөрсний шинжилгээ авч хөрсөө судалсан нь хэд бол.
Жаахан томоохон зай талбай л байвал мод тарьж ногоон байгууламж бий болгохоор ажиллаж буй санаа нь зөв. Гэхдээ хөрс муу бол ургахгүй, эдийн засгийн хувьд ч эрсдэл хүлээнэ гэдгийг юу юунаас илүү бодолцох учиртай.
Тэгвэл гадаадынхан монголчуудыг “Төмс хөрс голдоггүй” гэдэг үгийг эшилж мод тарьсаар байгаа гэж шүүмжилж байхыг хэдэнтээ сонсож байв. Үнэндээ бол тийм дутагдал бий тул эмзэглэх хэрэггүй юм.
Тэгвэл өмнөд хөршид маань мод буюу ямар нэгэн ургамал тарихын тулд хөрснөөс заавал шинжилгээ авдаг. Тэгсний дараа ямар мод тарихаа бодолцож нүхээ ухдаг. Мод тарьж буй иргэнд улсаас мөнгөн тэтгэмж олгодог ч суулгасан мод нь 3-5 жилийн хугацаанд хэрхэн ургаж байгаагаас шалтгаалж мөнгийг нь тооцож өгдөг. Гэхдээ тарьсан мод ургамлын ургалт нь 96-100 хувь байж гэмээнэ ажлынхаа хөлсийг авдаг гэж байгаа.
Бид үүнээс суралцах хэрэгтэй. Наанадаж ямар мод тарих гэж байгааг нь мэдэхгүйгээр баахан нүх ухчихдаг. Хөрсний судалгаа шинжилгээг алдаг оног хийсэн болдог.
Товчхондоо бол иймэрхүү байдлаар мод таривал бид “Тэрбум мод”-ыг болзоот хугацаандаа тарьж чадах эсэх нь бүрхэг юм.
Тэр байгууллага, тийм анги нэгтгэл, ААН мод тарилаа” гэж бүдэг бадаг мэдээлж тооны хойноос хөөцөлдөж, модоо суулгаад услаад хаях бус сэтгэлээ шингээж гэмээнэ сая мод сайхан ургадаг дэлхий ертөнц хүн хоёрын шүтэлцээ юм шүү дээ. Тиймээс эхнээс нь эрэмбэ дараатайгаар ажиллаж НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгчийн авсан амлалтыг хамтдаа биелүүлцгээе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна