ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Ц.Амгаланбаатар “Миний хувьд 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр Тагнуулынхан анх хүрч ирэн “Чи зоригийг алсан гэж хэл, ингэ, тэг гэж намайг дарамталж эхэлсэн. Би үгүй гэсэн. Тэгээд л зөндөө асуудалд унаад зам шалгалтаар яв хүүхдийг чинь ингэж ална шүү гээд. Тухайн үед 2013 оны 11 сард гэнэт миний хуучин эхнэр хүү хоёрыг маань дамжжин дээр аваад ирж байгаа байхгүй юу. Тэгээд авчрангуут нь тэр хоёртойгоо уулзаад байж байсан чинь миний зургийг авсан. Тэгээд араас нь хүү маань эх нялхаст цусны өвчтэй хэвтэж байхад нь тийм бичлэгийг нь надад үзүүлээд “За одоо энэ хүүгийн чинь дусал руу ингээд юм шахаад реакц өгсөн гээд алчих уу. Чи Зоригийн хэргээр тууштай явах юм уу” гэдэг надад ийм дарамд шахалт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүг маань ажлаа тараад явж байхад нь өрөөндөө байж байхад нь хийсэн бичлэгиийг надад үзүүлээд “Дүү охиныг чинь хэдэн залуучууд аваад хээр хүчиндээд л алчихвал яах вэ. Чи ингээд Зоригийн хэргийг хүлээгээд цаашдаа явах уу” гэдэг ийм асуудал надад тулгасан. Эрэгтэй дүүг маань хүртэл зургийг нь явуулж байсан. Ийм шалтгаанаар намайг дарамталж байсан. Мөн “За чамайг шоронгоос гаргаад гадаад улс руу үхсэн гэж гаргаж өгнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болоо. Чиний бүх юмыг бүрдүүлчихсэн байгаа” гэдэг ийм яриа надад анх тагнуулаас Мөнхгал, Баяр гээд хоёр хүн хэлсэн” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
59.153.86.132
МӨНХГАЛ,БАЯРЫГ баривчлаад нүрэлдүүлээч тагнуулынхан худал бол нэрээ цэвэрлэ,үнэн бол ялаа үүрцгээ төрийн тагнуулын байгуулага биздээ
Хариулах