Төв аймагт тэрбумын үнэтэй цогцолбор байгуулах нь хэнд ашигтай вэ

Moderator
2023/06/19

Нийслэлийн бөөрөнд атлаа нэг л хөгждөггүй газар бол Төв аймаг. Аймгийн удирдлагууд нь бол энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх гээд тун ч завгүй яваа. Тэр их завгүй ажлын дундуур зарим шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ч татвар төлөгчдийн мөнгөнөөс урсаж байгааг анхаарахгүй бол мөдхөн модоо барих вий дээ.

Жишээлбэл, Төв аймаг л гэхэд Монгол өв соёлын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх зардал гэх нэрээр тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Үүндээ, Гал тогоо ариун цэврийн байранд 122 сая төгрөг, Цогцолбор байгууламжийн усан хангамжид 112 сая төгрөг гэхчлэн төсөвлөжээ. 


Үнэндээ Төв аймгийн хувьд дэд бүтэцтэй хамгийн ойр боловч хөгжлийн түвшнээрээ бол байнга дундаас хойгуур жагсдаг. Жишээлбэл, 2020 онд 15, 2021 онд 16, 2022 онд 14 дүгээр байрт тус тус бичигдсэн байдаг.


Хөгжлийн түвшин нь ийн гацаж, хойшилж байхад Төв аймгийн удирдлагууд цогцолбор барихад зориулж тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хүнээ хөгжүүлэх бус хөрөнгөө үрж ядсан ажил хийж байна гэх хардлагыг төрүүлж байна. Хэзээ хөгжиж, бусад аймагтай хөл нийлэх вэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна