Ойрын өдрүүдэд 2 жагсаал болно гэж байгаа. Эхнийх нь өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн гадаа болох бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж удирдан зохион байгуулна гэсэн. Тэрбээр өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ийнхүү бухимдсан юм.
Үнэндээ Б.Пүрэвдорж гишүүн шатахууны хольц оруулж ирж, машины мотор, бензин хөдөлгүүрийг эвдэж, өвөл зунгүй хорт утаагаар хүн амыг хордуулдаг нөхдүүдтэй хатуу тэмцэх гэж байгаа хэрэг. Энэ бизнесийг хийдэг нөхдүүд жилдээ 80 тэтбум төгрөгийн ашиг олдог гэдгийг ч тэр мөн ч олон удаа хэлсээр байгаа ч хэн үүнийг тосож авахгүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлсээр байгаа.
Харин түүний энэ асуудлыг нэг их ойшоохгүй байгаа нь УИХ-ын гишүүд болон нөлөө бүхий улстөрчдийн эрх ашгийг хөндөх гээд байгаа учраас амаа үдүүлсэн мэт байгаа нь ч нууц биш.
Эрхэм гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр их л уурссан байсан бөгөөд “Би 2016 онд санал гаргаж байж Цэцийнхний цалинг 3 саяд хүргэсэн шүү. Харин та нар сүүндээ цадаагүй гөлөг шиг аашилдгаа болиорой...” хэмээн нэлээд жинтэй бас хилэнтэй дуугарна билээ.
Түүний дараагийн жагсаал нь НД-ын тухай хуулийн төсөл юм. Сар хүрэхгүй хугацааны дараа чуулган завсарлах гэж байхад НД-ын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, тэтгэврийг 7 жилээр дундажлан тогтоодог байдлаа үргэлжлүүлэх гэж байна.
Өнөөдөр юмны үнэ тэнгэрт хадаж байгаа. Тэгвэл 7 жил, 5 жилээр тэтгэвэр тогтооход дор хаяж 150 мянган төгрөгийн зөрөө гарч байсан бол 7 дугаар сарын 1-нээс бүр 300 төгрөгийн зөрөө гарна гэдгийг хэлж нэлээд цухалдаж байлаа.
Ийнхүү эрхэм гишүүн 2 жагсаалыг ойрын хугцааанд хийх буюу удирдан явуулах болсноо зарлалаа. Мэдээж хоёулаа чухал сэдэв учраас нийт масс бараг тэр чигтээ дэмжиж мэдэхээр байдал бий болоод явчихлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
192.82.78.36
Зөв, дэмжиж байна.
Хариулах