Ам нь түрүүлсэн ч ажил нь л нэг иймэрхүү...

Moderator
2023/06/14

“Дизель түлшний үнэ унаж магадгүй шүү. Нөөц бол хангалттай байгаа. Дизель түлш өмнөх сараас 400 төгрөгөөр хямдарсан. Цаашдаа ч хямдарч мэднэ. Цаашдаа ч үнэ нь бүр ч унаж мэднэ...” хэмээн салбарын сайд нь сэтгүүлчийн асуултад их л хөнгөн, хурдан шуурхай хариулав.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдынхаар бол Ангарскийн  үйлдвэр 8 сарын 15-наас 9 сарын 15-ныг хүртэлх хугацаанд засвар хийдэг. Энэ үеэр л бензиний тэр тусмаа АИ-92-ын  үнэ, хүртээмжийг хэвийн хэмжээнд барьж байх ёстой юм байх.  

Тус үйлдвэр нь энэ жил зөвхөн АИ-92-ынхоо шугаманд засвар хийх гэнэ. Харин Ж.Ганбаатар сайдынхаар бол “Тэр үеэр хомстол үүсгэхчихгүй байхад анхаарч, бүр өөрөө санаачлага гарган байгууллага хувь хүмүүс рүү албан бичиг илгээгээд ажиллаж байгаа юм байх. Тэгвэл АИ-92-ын үнийг тодорхой хугацаанд, тодорхой хэмжээгээр барина гэж ярьж байгаа ч нэг л бүрхэг тийшээ болчхоод байгааг эрхэм сайдтан мэдсэн болов уу. Тодруулбал хотын захын ШТС-ууд “92 дуусан” гэх бичиг тавьдаг болоод байгаа бол хотоос 100 орчим км-ийн зайтай Борнуурт АИ-92-ын хомстол үүсч 3 колонкын нэг нь шатахуун түгээж, нөгөө 2 нь АИ-92-ын бараа харалгүй 10-18 хонож байгаа гэх жишээтэй.

Мэдээж байдал ийм байхад уртаас урт дараалал үүсч, тодорхой хязгаарлалт хийсэн байсан бөгөөд 1 машинд 30 мянган шатахууны лимит тогтоосон байв.

Гэтэл  салбарын сайд маань “Үнэ нь хэзээ ч нэмэгдэхгүй, хангалтын хувьд тодорхой хэмжээнд барьж чадаж байгаа, цаашид ч чадна...” гэж яасан ам  бардам хэлнэ вэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна