С.Амарсайхан: Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно

Moderator
2023/06/14

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудалд хатуу байр суурьтай байсаар ирсэн. Тэр өмнө нь “Банкууд ипотекийн зээлийн хүүгээс ашиг хийж байна, зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой” гэж мэдэгдэж байсан билээ.

Үүнийг нь бататгаж банкууд иргэдээс зээлийн шимтгэл 1 хувь авч байгаа нь хууль бус гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үзжээ. Мэдээж үүний дараа Улсын Дээд шүүхээс ямар шийдвэр гарахаас үүдэн ипотекийн зээлтэй иргэд шимтгэлээ буцаан авах эсэх нь эцэслэгдэнэ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа бичжээ. Мөн “Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрд хамаатай шийдвэр... ...Ипотекийн 8% зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6% болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ.” гэжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.245
    2023/06/15

    Өөр хүмүүсийн хийсэн ажилын өөрөө хийсэн юм шиг яриад яахав 8 хувийг буулгана гээд өөрөө яриад бсан яагаад таг болчихов.үр дүнтэй ажил хийчихээд ярь

    Хариулах
  • 202.9.41.22
    2023/06/14

    Bayrlalaa 3.Budaa guriliin munge bolj l bn.

    Хариулах