БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 08-28-ны хооронд бүртгэнэ

Moderator
2023/06/12

БНСУ-д ажиллах  хүсэлтэй иргэдийг энэ сарын 08-28-ны хооронд бүртгэнэ 

2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул ӨӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУВААРЬТ ӨДРИЙГ СОНГОН АЖЛЫН ЦАГААР “АЖИЛ ХАЙГЧИЙН АНКЕТ” БӨГЛӨНӨ.

Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);
Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);
Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна