“Хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллажээ” гэх мэдээлэл цацагдах агшинд “Яана аа, гэмт хэрэг ихсэх нь дээ” гэх бодол зурсхийдэг болж.
Тийн бодохоос ч аргагүй юм. Хугацаанаасаа өмнө суллагдсан, засаршгүй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдээд буцаад өргөст тор бүхий харуул хамгаалалттай, онцгой объектод “тухалж” засгаар тэжээлгээд хэвтдэг.
Хугацаанаас нь өмнө суллах энэхүү “ШАГНАЛ”-ыг хоригдлуудад яагаад заавал олгох ёстой гэж... Нөгөөтэйгүүр “ЭНЭ ХЭН БЭ” гэдгийг нь харж, ар гэр, ах дүү амраг саданг нь хүртэл сайтар мэдэж, тэднийх нь зүгээс тухайн этгээдэд нөлөөлж чадах эсэхийг нь бүрэн судалж тогтоосны үндсэн дээр мөн хэргийнх нь санкцаас шалтгаалж сулладаг баймаар.
Товчхондоо бол дэлхий нийтийн жишгийг дагаж байна гээд хоригдлын дотоод хүнийг нь таньж чадалгүйгээр үтэр түргэн суллаж, сулласныхаа дараа хараа хяналтгүй шахам орхисноос гэмт этгээдүүдэд хэрэг үйлдэх боломж олгож бусдыг хохироосоор байна гэсэн үг.
Өнгөрөгч Баасан гарагт 116 хоригдлыг хугацааных нь өмнө сулласан тухай мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Энэ нь нэг талаараа бусдад сэрэмжлүүлж буй гэж хэлж ч болно.
Хэдийгээр “Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, “Ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй”, “Ногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн” гэх зэргээр олныг айдаст автуулахааргүй, аядуу зөөлөн тодотгол хийж байгаа ч нийгэмийн сэтгэл зүй нэг л айдас хүйдэстэй байгаа нь нууц биш.
Тийм дээ ч айл гэр, албан байгууллагад “За цаана чинь хоригдлууд суллагдсан гэсэн шүү. Болгоомжтой байгаарай...” гэх анхааруулгыг үр хүүхэд, ажилтан албан хаагчдадаа сэрэмжлүүлдэг.
Уг нь бол цэргийн албаныханд буюу хил дээр алба хаагсдад хугацааны шагнал гэж 3.5 жил алба хаахад 5 жил алба хаасантай дүйцүүлэн олгодог. Тэгвэл хоригдлуудад яагаад тийм эрх олгох ёстой гэж...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.9.41.17
Шоронд очиж туршлага солилцоод, улам харгис муу санаатай болцгоодог.
Хариулах202.9.47.49
Er endej ereg nuraal biz yahav aaviin hovguudiig bitgii ad uzeerei bugd hun shuu ta bidtei adilhan gants neg butehgui gar bdag l baih olon hun bitgii hamaatuulaad bai zugeer
Хариулах202.55.188.41
Zow2
202.55.188.44
Энэ бас сонгууль будилуулах Улс төрчдийн нэг үйлдэл биз дээ
Хариулах202.55.188.40
Тийм бхаа
66.181.189.158
Хүн хоригдол болно гэдэг бол зөвхөн гэмт хэрэг хийсэн хүний өөрийнх нь буруу мэтээр ойлгодог хэдий ч яг үндсэн дээ төрсөн цагаас өссөн амьдрал, эцэг эх ах эгч дүү нар, сургууль орчин, найз нөхөд, ханилсан хань хамт олон зэрэг харьцаж амьдарсан орчин бүхий л хамааралтай нөлөөтэй байдгийг хэн ч ойлгодоггүй юм шиг санагддаг. Хичнээн суурь хүмүүжил сайтай ч санаанд оромгүй юм болчихсон байдаг. Хаана ч хэн ч тэрийг үл ойшоодог.
Хариулах139.5.216.124
Tiim shv
192.82.80.237
Энд дандаа тийм аймаар хүмүүс биш ээ. Санамсаргүй санаандгүй осол гаргасан болгоомжгүйгээсээ гэнэн цагаан сэтгэл, хүнд итгэмтгий зангаасаа юм уу буруу хүмүүсийн хоморгонд ч юм уу алдсан байж болно. Тийм хүмүүсийг бол шүүгээд буруу нь тогтоогоод хохиролыг нь нөхөн төлүүлээд бараг шоронд суулгах ч шаардлага үгүй баймаар. Ийм хүмүүсийг хугацаанаас нь өмнө суллах буруу нь юу байна. Төр энэрэнгүй байх нь зөв байх аа.
Хариулах202.55.188.41
Zow2
66.181.161.175
Өөрсдөө үр хүүхэддээтавих анхаарал халамжаа сайжруул.
Хариулах66.181.161.175
Битгий сүржгэнэ. Ар гэрт нь аав ээж эхнэр хүүхэд нь хүлээж байгаа санамсаргүй байдлаар хэрэг хийж ял авсан олон хүн бий. Тийм ч хүмүүсээ сулдаж бгаа биз .
Хариулах202.55.188.41
Ymar vnen vg be
202.126.89.146
Sanamsargvi baidlaar chamaig alchih yumsan sda min
202.126.89.136
Bitgii shaa