60 настай эрэгтэй шатанд дарагдаж нас баржээ

Moderator
2023/06/09

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.09-ний өдрийн 01:31 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхрын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан 02:20 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна