Чойжин ламын сүм музей ашигтай, орлоготой ажиллаж болохыг олон нийт сайн харлаа. Учир нь тус музейд өчигдөр “Говь” компанийн шинэ коллекцийн танилцуулга шоу болсон.
Чойжин ламын сүм музейд тусгай үйлчилгээний тариф гэж бий. Фото зураг авахаас эхлээд бичлэг хийх зэргийг хийхэд 200.000-5.000.000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Тэр ч утгаараа “Говь” ХК-ийн шоу л гэхэд ганц удаагийн төлбөртөө овоо хэлэн сая төгрөг тус музейн санхүүд тушаасан байж таарна.

Гэтэл сар хүрэхгүйн өмнө Чойжин ламын сүм музейн урд талбайд барилга байгууламж барих гэж байна хэмээн багагүй дуулиан өрнөх үеэр салбарын сайд нь ч, музейн захирал нь орлого, ашиггүй хүнд хэцүү байдгаа гайхан ёстой л матрын нулимс унагаж байв шүү.
Тухайн үед Соёлын сайд Ч.Номин ногоон байгууламжийг нь сүйтгэхгүй, орчин нөхцөлийг нь сайжруулах гэж байгаа хэмээж байв.
Харин тус музейн захирал Д.Отгонсүрэн “Манай ажилчид жил бүр эрүүл мэндийн үзлэгт ороход эмэгтэйчүүд нь бөөр давсаг, эмэгтэйчүүд, гуурсан хоолойн үрэвсэл гэдэг өвчтэй болсон. Манайх халаалтгүй учраас цахилгаан тенн залгаж ажилладаг. Ийм хүнд нөхцөлд 580 мянган төгрөгийн цалин авч, энэ нийгэмд амьдарч чадах уу. Манайд ажилтан олдохгүй байна” гэж ярьж байсан.
Үнэндээ хөрөнгө, мөнгөгүй хэцүү байна гэдэг агуулгыг хэн хэн нь л хэлж байсан. Гэхдээ тус музейнхэн олсон ашиг, орлогоо шууд төсөвт тушаачихдаг хэрэг үү эс бөгөөс засвартаа зарцуулаад ч нэмэргүй болчихсон юм уу.
Уг нь “Говь”-ийнхтой адил шоуг ядаж зуны улиралд хэдэн удаа зохион байгуулахад л Чойжин ламын сүм музейн эдийн засагт “гэрэл” асчихмаар санагдах юм. Үүнийг нь тус сүм музейн захирал Д.Отгонсүрэнгийн менежментээр шийдчих боломж ч бий.
Харамсалтай нь хэдий “зоосон нүд”-тэй ч менежментийн зохицуулалтаа хийж чадахгүй бол соёлоо ч устгаж, ажилчдаа ч бага цалинтай, тохьгүй газар байлгасаар байх нь байна шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
139.5.216.189
үнэхээр ажилчид нь хэцүү л байдаг юм билээ одоо үед ийм газар ажиллана гэж юу байхав дээ эхлээд хүнээ бодох л хэрэгтэй барилга барих нь зөв дараа нь мөнгө олох менежментээ бодох хэрэгтэй шүү мөнгө олж байгаад баяр хүргэё зүлэг зэргийн ажлыг өлхөн хийчих биз дээ
Хариулах202.9.46.30
олсон орлого залгичаад байдаг юу үү хайшаа газар вэ. ийм сайхан хотын төвд байж: Шуналын тулам шула урангоо ард кино театрыг брендийн төв болгоно гээд солиорч явсан. Тал тал ихтэй вм чинь говь тай эсвэл шангрилатаай ярьж байгааг тэр брендийн төвөө хан уулд эсвэл наад хавиараа барь гэж дамжуулаарай. Ард кино театр театраараа үлдэж улсын өмч болох ёстой
Хариулах103.161.242.79
Muzei gj hadgalj chadsan chuhal sum shude, iim show tsengeen hiih n zgru te! Omno n hashaanii gadna hiideg l bsn odoo hashaan dotroo hiideg boljee. Dotor hashaand n howor urgamal urgadag. Zuleg n deer n gadas ch zooj bolohgui gj nastangud zahidg. Yr n ter bar tsengeenii gazar chin ch bish ardaa toriin ordontoi. Ta nar nere ariig n yaaj daanambee!!!
Хариулах192.82.67.241
Арга хэмжээнээс олсон орлого, музейн үзвэр үйлчилгээний орлого бүгд улсын төсөвт ордог. Музейн удирдлага олсон орлогоо захиран зарцуулах эрхзүй байхгүй. Яаманд тухай бүр албан бичиг өгдөг боловч яамны зүгээс дорвитой арга хэмжээ авдаггүй таг чиг. Улсын урдаа барьдаг түүхэн ач холбогдолтой цөөхөн газрын нэг шүү дээ. Хадгалж хамгаалах сурталчлах цаашдын их үйлсэд нь анхаарах цаг болсон
Хариулах66.181.178.96
Тийм шүү. Орсон орлогыг залгичихаад газраа зарах л үлдлээ гэхээр хүмүүс удирдаж байна даа
Хариулах