Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо /2023.06.05/-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаараа дараах 4 асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Шинэ Хархорум хотын шинэ нисэх буудлын байршлын судалгаа,
Шинэ Хархорум хот хүртэлх авто замын төлөвлөлтийн судалгаа,
Шинэ Хархорум хотын эрчим хүчний хангамжийн төлөвлөлтийн судалгаа,
Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн судалгаа концепцийг боловсруулах ажлын танилцуулга.
Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд: Үндэсний хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хуралдаанаас Улаанбаатар хот – Хархорум болон Улаанбаатар хот – Өгийн нуур чиглэлийн авто замын трасс, Элсэн тал орчимд шинэ онгоцны буудал байгуулах судалгааны байршил, “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ болон “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын ЦДАШ-аар хангах хувилбарыг тус тус хэлэлцэн дэмжлээ. Мөн Шинэ Хархорум хотыг төлөвлөж, байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахаар тогтов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна