УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, түүний хамаарал бүхий компанийн үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эсрэг явж байгаа дүр зургийг ард иргэд олон ч удаа харсан.
Хамгийн сүүлд гэхэд ХУД-ийн 19 дүгээр хороо, Шилтгээн хотхоны урд талын талбай буюу Богдын музейн урд талын Оргил худалдааны төвтэй залгаа байршлын 11.800 м2 талбай бүхийн цэцэрлэг байсныг эрхэм сайд болон түүний хамаарал бүхий “Камдер” ХХК устгачхаад байгаа.
Тэнд улиас, хайлааснаас эхлээд чацаргана, мойл гэх зэргээр 10 гаруй төрлийн мод, бут байсныг тийнхүү хүйс тэмтэрчхээд суурин дээр нь 25 давхар, 8 блок орон сууцны хороолол барихаар тэрбээр зүтгэж.
Тэрбээр огтолж хаясан мод бутныхаа төлбөрт 69,9 сая төгрөг төлсөн гэж байгаа ч Мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр бол тоо томшгүй их тоо гарна. Зөвхөн ганц мод 197,640,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой" гэдгийг саяхан болж өнгөрсөн “Байгаль орчны өдөр”-өөр мэргэлжийн байгууллагууд хэлж байсан.
Тодруулбал 1 мод дунджаар 50 жил наслахдаа:
38.125.000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж
75.640.000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж
45.750.000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж
38.125.000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.
Энэ тоо баримтыг жирийн нэгэн Дорж, Дулмаа цээжээрээ хэлчихсэн юм биш. "Модны үнэ цэнэ" Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан судлагаанд тийнхүү дурдсан байв.
Эдгээр үнэлгээг нэмээд үзэхэд 1 модны үнэлгээ 197 сая 640 мянган төгрөг болж байгаа юм. Тэгвэл олны ярьдагчлан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын тайрсан мод, будны тоог гаргаж, ойгүй их хөрөнгөтэй, намаа, болон нөлөө бүхий улстөрчдийг санхүүжүүлдэг гэх түүгээр төлүүлбэл зохилтой.
Үүнийг хууль хяналтын байгууллага болон мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авчих хэрэгтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
192.82.72.23
Modiig hair nairgyi ystgadag ih myyhai hyn umaa mod chini hynii amitai agil l gedeg hyychin avtobys 2- iin gazriig avaad baishin barij baigaa bas l olon goe tom modiir ystgadan daa bolimoor umaa byh umiig hyyliin hyreend standartiin dagyy baih hetegtei baishintai mash oirhon barih umaa
Хариулах