ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Боловсролын зээлийн сангийн зээл олголтыг хүний хүчин зүйлээс ангид болгох чиглэлээр ажиллахаар болсон талаар мэдээллээ.
Тэрээр "БЗС байх ёстой зүйл гэж үнэлж байна. Хоёрдугаарт, гадаад болон дотоодод БЗС-гаар сурахдаа өөрийн амьдралын боломжгүй нөхцөлөөс болж их дээд сургуульд зээл авч суралцах, иргэн зээлээ төлдөг байх нөхцөлийг хэрхэн хийж явах вэ гэдэг талаар яригдаж байна.
Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн нэрэмжит Илгээлт-2100 тэтгэлгийн үндсэн зорилгыг хангах, тасалдахгүй хэвийн явахад БЗС-ийн үйл ажиллагаа идэвхтэй зорьж байх ёстой юм байна гэдгийг нэг дэх түвшиндээ харж байна. Хоёр дахь түвшинд зээлийн сангийн ил тод байдал, төрөөс тавьсан шаардлага шалгуурыг хангасан эсэх нь ямар байдалтай байгаа нь анхаарлын төвд байна.
БЗС нэгдүгээрт хэвийн үйл ажиллагаа явуулж байх шаардлагатай. Энэ нь төрийн болон олон улсын түвшинд дээгүүрт тооцогдож явдаг их дээд сургууль болон мэргэжлээрээ шалгарсан тохиолдолд тэтгэлэг авдаг байх тогтолцоо байх ёстой. Гагцхүү ЗГ-ын ямар мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр зарлаж, ямар боловсон хүчин бэлтгэх ёстой вэ гэдгийг маш тодорхой болгох шаардлага байна гэж үзэж байна. Жишээлбэл топ 100 сургууль, топ 50 сургууль гэж зарлаж байгаа ч зарим төрлийн мэргэжил нь топ 100-д хамрагддаггүй. ЗГ цаашдаа Боловсролын хуулиараа цаашдаа хэрэгцээтэй байгаа мэргэжлийг зарладаг байя. Харин тэр чиглэлээр дэлхийн топ сургуульд тэнцсэн хүүхдэд тэтгэлгийг олгодог байх нь зөв. Энэ процесс нь олон нийтэд нээлттэй байх ёстой гэж үзэж байна. Энэ сангийн зээлд тэнцэхийн тулд 11 үе шат дамждаг байна.
11 шат дамжлага бүрдээ хүний оролцоотой байсан байна. Энэ бүх процесс нь хүний оролцоотой байсан. Засгийн газар үүнийг долоо хоногийн дотор бүрэн автоматжуулсан байдалд шилжүүлсэн. Ямар нэгэн байдлаар хүний оролцоо хангахгүй. Төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн болгон энэ шалгаруулалтад орох бүрэн нөхцөлийг тавьж өгнө.
Иргэн үхэн нээлттэй сонгон шалгаруулалтаар тэтгэлгийн дэмжлэг туслалцааг хүртдэг байх нь зүйтэй юм.
Боловсролын зээлийн үр нөлөө Монгол Улсын иргэн бүр хүртдэг байх боломжийг ЗГ-аас бүрдүүлнэ." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна