Б.Идэр-Одыг койны хэргээр олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн...

Moderator
2023/06/07

Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Энэ хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газраас тус байгууллага руу илгээжээ. Түүнийг койны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.


Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн. Тус компанийн 33.1%-ийг Б.Гантиг, 33.1%-ийг Б.Эрхэмбаяр, 33.7 хувийг О.Мөнхжин эзэмшдэг бөгөөд Б.Идэр-Од анх хувьцаа эзэмшиж байгаад оруулсан хөрөнгө оруулалтаа өсмөгц нь гарчихсан гэдэг.


Хуулийнхан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэж үзэн яллагдагчаар татсаныг олон нийт сайн мэднэ.
Харин Б.Идэр-Одын хувьд аль эрт гадаад руу гараад явчихсан. Тиймээс ч яллагдагч Б.Гантиг шалгагдах явцдаа хэргээ хүлээснээр Б.Идэр-Одыг заавал байлцуулан шалгах шаардлага үүссэн.
Харамсалтай нь ЭЦА-наас Б.Идэр-Одыг дуудсан ч ирээгүй, очоогүй учраас ийн Интерполд хандаж байгаа 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.47
    2023/06/07

    Энэ Монголд яагаад ийм зөв сэтгэлгээтэй юм хийж улс орноо хөгжүүлэх гэсэн 30 хэдхэн настай залуу үеиыг нухчин дарах хэрэгт хийх гээд бдаг юм болоо.... ?????

    Хариулах
  • 202.9.40.174
    2023/06/07

    Zaaval MAN esreg duugarsan.AN tiim humuusiig uil tamiig n uzeh uoma.MAN duuren hulgaich bgd ene zaluug yahnav.Tulga gj ymar mundag zaluu blaa.bas l shorond amid uhsen buu med.Battulgiig yaj ner devshuulehgui zovooj.odoo ajilgui bn.Mundag EK bsan.Tuvshinbayriin uramshuulaliin mungiig mun AN gedeg utgaara hassan.iderod ulsad ymar hohirol uchruulav.Bank.nuurs idsenuu .Icheech.3

    Хариулах
  • 202.131.229.106
    2023/06/07

    Erguu mal site, uursud shigee malnuudiig buur mallaad surchihsan hha, Interpol.iin site neelttei bdag gedgiig medhuu, orood shalgaj uzsenuu

    Хариулах
  • 66.181.161.172
    2023/06/07

    interpoled bhku bnshd hudla medeele sewed bnu

    Хариулах