Өнөөдрөөс яг сарын өмнө Өвөрхангай аймагт шинэ төрлийн коронавирусын тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гарч мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байсан.
Энэ үед тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 7 хоногийн дотор түргэвчилсэн шинжилгээгээр 8, ПГУ шинжилгээгээр 4 тохиолдол нийт 12 халдвар батлагдаж халдварын тасагт 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь хурдацтай тархац гэж мэдээлж байв.
Тэгвэл өнөөдөр нийслэлд “Энэ яг Корона...” гэж ярьсан хүмүүс олон болж. Ийм яриа өрнөөгүй айл өрх, албан байгууллага ч бараг алга.
Хэдийгээр ДЭМБ-аас коронавирус арилсан гэж зарласан ч шинэ төрлийн дэд хувилбар нэмэгдэж эхэлсэн нь нууц биш.
Нөгөөтэйгүүр дэлхийн 111 оронд “Сармагчны цэцэг өвчин” тархаад байгаа энэ мөчид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахгүй бол эргээд энэ тахалд ч нэрвэгдэж мэднэ гэж ард иргэдийн хувьд бяцхан түгшүүр бий болчхоод байхад мэргэжлийн байгууллагуудаас анхааруулага, зөвлөмж, мэдээ мэдээлэл тааруухан, “Улаан бурхан” өвчний дархлаажуулалтын тухай ганцхан мэдээллээр өдөр шөнөгүй балбасаар байна.
Тийм дээ ч “Коронавиурс уу ханиад уу...”, “Яг яаж эмчлэх вэ...” гэцгээж байна, цаана чинь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна