Өчигдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр хоёр сартай жирэмсэн эмэгтэй, таван настай хүүгийн хамт нөхөртөө зодуулсан хэрэг гарлаа. Тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд нэг өдөр хонуулаад сулласан байна. Хүүгийн эгч:
“Манай дүү өчигдрөөс эхлээд утсаа авахаа больсон. Ингээд над руу залгасан. Шөнөжингөө зодуулаад утсыг нь эвдэлчихсэн байсан. Өөр хоорондоо муудалцсан юм уу гэтэл таван настай хүүг нүд хальтрам болтол зодсон байсан. Цагдаад хандахад эрүүлжүүлээд сулласан байсан. Гэтэл цагдаа нар хорьж өгөхгүй байна. Ингээд цагдаа сэргийлэх болсон учир шөнө ирээд зодоод алчихвал яах юм бэ. Үхсэнийх нь дараа үхчихлээ гээд өнгөрөх юм уу” гэв.
Харин хүүгийн ээж: “Би энэ хүнтэй хамт амьдраад 4 сар болж байна. Хүүхдийн баярын өдөр 70 гаруй настай аавыгаа цохиж унагаад, бид хоёр гараад зугттал, хүүг минь “Яасан эрх юм бэ, алчихъя л даа” гээд хүүхэд цохиод боож унагасан. Би хэрэндээ хамгаалсан ч чадаагүй. Ээж, аав руугаа хүртэл агсарч, дайрдаг” гэв. Уг хэргийг харъяаллын дагуу цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна