Улаанбурхан нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд эхлээд хүний хамар хоолой, залгиур, салстад байршиж улмаар тунгалагийн булчирхайд зөөгдөн очиж тэндээ үрждэг байна. Мөн өвчний нууц хугацаа нь 9-11 хоног байдаг ба 3-5 хоногт цусаар дамждаг бөгөөд цочмог байдлаар 39-40 хэм хүртэл халуурч, хоолны дуршил буурах толгой өвдөх, хамар битүүрэх зэрэг зовиур илэрдэг байна. Улмаар ногоон өнгөтэй нус гоожих, төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиах, хоолой сөөх, ховор тохиолдолд элэг дэлүү томордог байна.
Иймд өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нарийн мэргэжлийн эмчид хандаж дахин цааш халдварлахаас сэргийлэх нь чухал бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Товлолт дархлаажуулалт”-д заавал хамрагдаж иргэний үүргээ билүүлэх учиртай.
Өнөөдрөөс эхлэн орон даяар Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт явагдаж буй бөгөөд эл вакцинд хамрагдсанаар 15-20 жилийн турш энэ өвчнөөр өвчлөхөөс сэрэмжилж буй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Товчхондоо бол вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн тодорхой хувь нь хамрагдаагүйгээс улаанбурхан өвчний дэгдэлт өргөн хэмжээнд тархах эрсдэлтэй буюу гарсаар байгаа гэсэн үг юм.
Дашрамд дуулгахад Улаанбурхан өвчний анхны тохиолдлыг IX зууны үед тодорхойлж байсан ч түүнээс хойш 9 зууны дараа буюу XYIII зууны үед бие даасан өвчин гэж хүлээн зөвшөөрч бүртгэсэн байдаг. Мөн 1954 онд өвчтн үүсгэгч вирусыг ялгаж 1967 онд анх Орост вакцин үйлдвэрлэсэн байна.
Өвчний анхны тохиолдол, анхны дархлаажуулалтын тухай өгүүлсэн нь Улаанбурхан дэлхийн хэмжээнд өнөөдөр ч амь бөхтэй байгаа учраас “Товлолт дархлаажуулалт”-д оруулсан байдаг.
Манай улсад 1973 оны 4 дүгээр сараас эхлэн 1-8 настай хүүхдүүдэд вакцин хийж байсан бол тухайн оныхоо 10 дугаар сараас эхлэн 1-14 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн бөгөөд 1976, 1984, 2001 онд дахин тархаж эхэлсэн байдаг.
Мөн сүүлийн үед энэ өвчин нэмэгдэх ханддагатай байгааг мэрэгжлийн байгууллагууд онцолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна