Засгийн газар архины ширээний ард хөрөнгө оруулалтыг шийддэг болжээ

Moderator
2023/05/26

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ажлын бус, оройн цагаар Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж байна хэмээн омогдож, тайлбар хийснийг монголчууд нийтээрээ харлаа.

Тусгаар улсын Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд ичгэвтэр биш гэж үү.

Ч.Хүрэлбаатар сайд өөрийгөө “Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах гэж байгаа бөгөөд тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уулзалт, арга хэмжээнд очсон” хэмээн өмгөөлжээ.
Үнэндээ Ч.Хүрэлбаатарын сайдын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байна гэх хардлага төрж байгаа юм.


Учир нь, тухайн уулзалтын үеэр дайллага, цайллагаас гадна архидалт болсон хийгээд мөрийтэй тоглоомын ширээ бэлтгэсэн байсан нь олон нийтэд мэдээлэгдсэн

БНХАУ-ын Элчин сайд яамнаас ажлын бус цагаар дайллага, цайллага бүхий уулзалт хийх боломжгүй. Тодруулбал, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2013 онд Хятадын коммунист намын XVIII Их хурлаар сонгогдсоныхоо дараа Төрийн албан хаагчид тансаг хүлээн авалт, дайллага хийхийг хориглосон захирамж гаргасан. Энэ нь Хятадын эрх баригчид улсын хөрөнгө шамшигдуулах, авилгалтай тэмцэх арга хэмжээнүүдийнх нь нэгээхэн хэсэг. Тиймээс Элчин сайдын яамныхан тухайн оноос хойш аливаа арга хэмжээний үеэр согтууруулах ундаа тэргүүтнийг “өрөхөө” больсон.


Харин манай сайд Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар Элчин сайдын яамныхантай оройн цагаар хөрөнгө оруулалтын талаарх уулзалт зохион байгуулсан гэхээр тун хачирхалтай хардлагын үнсдийг тавьж байна.
Эс бөгөөс хоёр орны Засгийн газар хоорондын түвшний уулзалт, хөрөнгө оруулалтын асуудал нь зоогийн ширээ эсвэл мөрийтэй тоглоомын тавцан дээр яригдахаас аргагүй ноцтой байдалд хүрчихсэн байв уу.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.139
    2023/05/31

    Сайдыг огцруулж ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой ёс зүйн хувьд өөрөө огцрох хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.181.77
    2023/05/26

    Арай дэндэж байнаа. Ерөнхий сайд арай кабинетийнхаа нэг гишүүнийг ажлын бус цагаар төрийн ордонд бус пабд очоод нэг Хтадыг аргалаад ир гэж хэлээгүй нь ойлгомжтой. Энэ Хүрэлбаатрыг нэн даруй огцруулж, мөн их хурлын гишүүнээс яаралтай эргэн татах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.181.77
    2023/05/26

    o

    Хариулах