Таван ханатай гэр шатаж, хоёр иргэн галд өртөж нас баржээ

Moderator
2023/05/25

Таван ханатай гэр шатаж хоёр иргэн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна