Мөнгөн дүн сонсоод баярлах уу, муу үг сонсоод өрөвдөх үү

Moderator
2023/05/25

Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндсөнөөр эргэн төлөлт хийгдэж байна хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их л сэтгэл хангалуун байгаа бололтой. Гэхдээ энэ чинь татвар төлөгчдийн төрийн дансанд байх ёстой мөнгийг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр, өөртэй адил хүмүүс авчхаад бултаж, зугтаж явсан нь илчлэгдэхээр эргүүлэн төлж буй хэлбэр биз дээ.

Ямартай ч татвар төлөгчдийн мөнгөнөөс дээрэмдсэн 1.1 тэрбум төгрөг эргэн БЗС-д төвлөрсөн байна. Мөн салбарын сайд Л.Энх-Амгалан нь “Нийгмийн зүгээс, Өнөрөө намайг төл гэсэн учраас би эхнэрийнхээ зээлийг төлсөн. Төлснөөрөө бусдыгаа чирчих шиг болсон, ер нь төлөх ёстой.” гэж хэлээд зогсож байна.
Үнэндээ түүнд ичих булчирхай алга. Шударга ёсыг уландаа гишгэчхээд нийгмийн шаардлага гэх нь хэр ёс зүйтэй хүн бэ гэдгийг нь харуулах биз.
Залгуулаад тэр “Сүүлийн үед гадаадад сурч байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд ярьж байна. Хүүхдүүд гадаадаас утсаар ярьж бид цаашид суралцах хэрэггүй юм байна. Амиа хорлоно гэх зэргээр ярьж байна. Залууст хүндээр тусч байна” гэж ярьсан.
Түүнийхээр бол хөөрхий монголчууд зээл, тэтгэлэг нэрээр гадаадад сурч байгаа “томчууд”-ын хүүхдүүдийг хүний газар яваа юм шүү хэмээн өрөвдөх ёстой юм байна л даа.
Үгүй шүү, Л.Энх-Амгалан сайд аа. Бусдын боломжийг төдийгөөс өдий хүртэл хулгайлж ирсэн эцэг, эх нь өөрсдөө ичиж, өөрсдийгөө бууруутгах ёстой.
Өнөөдөр монголчууд нийтээрээ өөрийн чинь хэлсэн үгээр “маазарч” байна. Тухайлбал, “Банкнаас залгаж зээлээ төл гэхээр нь амиа хорлоно шүү гэчихлээ”, “СӨХ-ны мөнгөө төлж, та нарыгаа чирчихлээ” гэх зэргээр бухимдлаа цахим орчинд тайлж байна.
Үнэндээ тэд чинь өнөө, маргаашийнхаа төлөө цалингийн, тэтгэврийн, лизингийн, ипотекийн зээлүүдээ төлж дуустал үхэх байтугай өвдөх эрхгүй зүтгэж яваа. Атал аав, ээж нь бусдын боломжийг хулгайлчхаад үр хүүхдийнхээ амийг монголчуудад нялзаах гэж байгаа бол үгүй шүү.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.75
    2023/05/27

    За за энэ хулгай дуусахгүй юм бна Одоо өчнөөн сан ил болохоор бас л хулгайлсан гээд гарна Энэ тогтолцоо болохгүй бна Энэ 1992 оны Ардчилсан гэх Үндсэн хууль болохгүй бна Энэ Ардчилсан монгол гээд онгироод байсан бүрэн дампуу 32 жилийг туулжээ Хулгай Авилгал нүүрэлсэн улс яаж хөгжихөв дэ Монгол хөгжихгүй байгаа нь Авилгал хулгай хөгжсөнтэй холбоотой гэж үнэн юм бна

    Хариулах
  • 202.21.107.13
    2023/05/26

    Болж байгаа үйл явдлыг дэнсэлж ойлгох ухамсаргүй амиа хорлож байгаа бол яалтай билээ. Авилгажсан, арын хаалгатай эрх мэдэлтэй эцэг эхдээ, буруу хүмүүжилтэй хүүхдүүддээ гомдож дээ

    Хариулах
  • 103.229.123.69
    2023/05/25

    Тэнэг сайд аа тэр амиа хорлох гээд байгаа хүүхэд чинь эцэг эхиинхээ хиисэн ажлаас ичээд үхэхдээ тулж байна даа эцэг эх нь хүүхдээ амиа хорлоход хүргээд байна шүү тэгээд ч тиим өчүүхэн тархи хү мүүжилтэй юм үхээ үх эцэг эхдээ гомдлоо хэлээд үх үх

    Хариулах
    • 202.21.107.13
      2023/05/26

      Яг яг