Монголын хамгийн анхны хамгийн том задгай талбайг хамарсан BU Airshow Festival Солонгосын ТОП 3-н DJ-н нэг болох Lee Jina BU airshow-нд өөрийн гайхалтай сетийг сонсгохоор боллоо.
Монголын хамгийн анхны хамгийн том задгай талбайг хамарсан BU Airshow Festival
Солонгосын ТОП 3-н DJ-н нэг болох Lee Jina BU airshow-нд өөрийн гайхалтай сетийг сонсгохоор боллоо.
Монголд анх удаа Миг-29 байлдааны онгоцны үзүүлбрийг толилуулах гэж байна.
2 өдрийн тасалбар худалдан авсан үзэгчдээс Бээжин аялах хос тасалбрын эзнийг тодруулна.
Монгол улсад анх удаа 5 дугаар сарын 26,27нд Airshow зохион байгуулагдах гэж байна. Монголд нисэх хүчин үүсч хөгжсөний 98 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээнд 10 авиа компани оролцож байгаа бөгөөд 28 төрлийн онгоцны үзэсгэлэн,нисэх салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг, ОБА-ны агаараас эрэн хайх аврах үзүүлбрүүд, Миг-29 байлдааны с онгоцны үзүүлбэр, шинэ шилдэг уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд болох юм байна.
2 өдрийн арга хэмжээнд 30 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд Солонгосын ТОП 3-н DJ-н нэг болох Lee Jina ирж өөрийн гайхалтай сетээ толилуулах юм байна.
Уг арга хэмжээ нь хамгийн том задгай талбай буюу 120,000м2 газарт болох юм байна.
Уг шоу фестивал нь гэр бүл, хүүхэд залууст зориулсан олон төрлийн арга хэмжээнүүд, төрөл бүрийн онгоцны үзүүлбрүүд, хүүхэд залуусын амрах бүсүүд зэргийг бүрдүүлснээрээ онцлогтой бөгөөд таны амралт чөлөөт цагаа тав тухтай,сонирхолтой өнгөрүүлэх өдрүүдийг бэлэглэхээр ажиллаж байгаагаа зохион байгуулагч багийнхан хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
66.181.160.2
Ямар үнэтэй вэ?
Хариулах66.181.161.168
Unee bicheech ...
Хариулах