Боловсролын зээлийн сангийн албаны даргаар байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.
О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байх үеэсээ тус сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгч, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлыг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаасаа халагдсан талаар ярьсан билээ. Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилоод зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах Ажлын хэсэгт ажиллахыг санал болгож байгаа юм байна.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.126.88.109
Анхнаасаа хууль дүрэм жбрмаа Төрийн сайд байтугай ТАх-чын зангараг.Худал, хулгай бусармаг явдал төрийн албанад бх ёсон үгүй
Хариулах202.126.89.119
Ичих нүүргүй хулгайчууд. ТВр чухам л муулаад байсан. Одоо бууж өгсөн үү. Албанд томилогдоод амаа хаалгаваа улам их хулгайг нь илрүүлээрэй.Амжилт хүсье
Хариулах